МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ

Д.Тулга / Спорт

nyamdorjМҮБХ бөхчүүдтэйгээ хэл амаа ололцохгүй муудалцаж, элдвийн асуудалд холбогдох болсон нь бөхөө дээдлэж хүндэлдэг түмний дургүйцэл бухимдлыг төрүүлэх болсон. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хэдэн жилийн өмнө увайгүй бөхчүүдээр Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, улсын начин Дуламсүрэн нарыг нэрлэсэн нь дайран дээр давс нэмсэн.

Мөн тэрээр “А.Сүхбат үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажил хийж байгаагүй. Түүнд Бөхийн Холбоог олигтойхон удирдаад авч явах ур чадвар, мэдлэг, боловсрол байхгүй” гэж хэлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тун удахгүй ажлаа өгөхөөр төлөвлөж байгаа сурагтай. Түүний оронд Дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдох магадлал өндөр байгаа юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.