Тендерийн урилга: ХХБ-ны хэрэгцээнд АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх байгууллага
ХХБ-ны хэрэгцээнд АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх.
- Энэ чиглэлээр үйл ажиллагаагаа 3-с дээш жил явуулсан
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)
- Нийлүүлэх хугацаа
- Баталгаат хугацаа
- Засвар үйлчилгээний нөхцөл
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас:99091260, утас:331133, дотуур утас:1490, И-мэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:35
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:34