Тамирчдын сэтгэл зүйд зориулсан анхны монгол ном гарлаа
Монголын Спорт бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, доктор профессор Ш.Долгор тамирчдын сэтгэл зүйд зориулж ном гаргажээ. Уг ном нь тамирчдын сэтгэл зүйд зориулсан Монголын анхны ном юм. Түүний хувьд энэ чиглэлээр мэргэшиж Үндэсний шигшээ багт ажиллаж буй цорын ганц эрдэмтэн аж.
Тус номын нээлт өчигдөр Спорт бэлтгэлийн төвийн хурлын танхимд болсон байна. “Би дараагийн олимп, дэлхийн аварга мөн” хэмээх нэртэй энэхүү номын гол санаа нь тамирчид өөрийн сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх, олимп дэлхийн аварга болоход боломж хэр байгааг мэдэж ухаарах, практик дээр ашиглах, чадварлаг хүн болж хөгжих гэсэн агуулгатай аж.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:24
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:24