Дэлхийн оюутны универсиадад манай цаначид оролцоно

Д.Тулга / Спорт

Дэлхийн “Оюутны универсиад-2015” өвлийн спортын 27 дугаар их наадам анх удаагаа хоёр улсын хоёр уулсын дунд өөр цаг хугацаанд зохион байгуулагдахаар болсон. Эхнийх нь энэ сарын 24-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энд “Универсиад-2015"”наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрлийн тэмцээн болно.

Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй долоон тамирчин оролцох юм. Манай улсын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтаж байгаа юм.

Харин өвлийн “Универсиад-2015” наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо ирэх хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд явагдах юм. Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох тэмцээнүүдэд оролцох юм.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.