Японд их цасны улмаас 100 орчим нислэг цуцлагдлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

snegЯпонд их цас орж буйн улмаас өнөөдөр дотоодын 100 орчим нислэгийг цуцлаад байгаа талаар “ИТАР ТАСС” агентлаг мэдээлжээ. Ялангуяа, All Nippon Airways (ANA) агаарын тээврийн компани нийслэлийн нисэх онгоцны Ханэда буудал болон олон улсын Фүкүда онгоцны буудлын 46 нислэгээ цуцалсан байна. Тус улсын хамгийн том тээвэрлэгч Japan Airlines (JAL) компани мөн л 50 нислэгээ цуцлах шаардлагатай болжээ.

Яг одоогийн байдлаар цас тус улсын дийлэнх хэсэгт малгайлан орж буй бөгөөд цаг уурчдын мэдээлснээр, ирэх баасан гариг буюу маргааш өглөө хүртэл орох төлөвтэй байгаа аж. Токио орчимд үдийн алдад харьцангуй бага хэмжээний цас оржээ. Японы нийт нутгаар ялангуяа Хонсю арлын баруун эрэг орчимд цасны зузаан тав дахь өдөр гэхэд 40 см-т хүрч болзошгүй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.