ШУУРХАЙ: М.Наранбаатарын талаар гомдол гаргалаа

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын иргэн хүнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Би МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарын удирдлагын арга барил, ажлын сахилга, хариуцлагатай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл М.Наранбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаах зорилготой илт худал, гүжирдлэгийг олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж байна” хэмээгээд дараах баримтыг дурдсан байна.

Тодруулбал, “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл УИХ-ын энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган өөрийнхөөрөө тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж ард түмнийг доромжиллоо” гэж бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” зэргийг дурдсан байна.

Мөн “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн талаар “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэсэн үлгэрийн нэвтрүүлэг явуулж өгөөч гэж М.Наранбаатараас миний бие хүссэн гэж худал мэдээлэл тараасан”, “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэсэн асуултыг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн даргаар дамжуулан намайг асуулгасан мэтээр илт гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааж байна” гэдгийг ч дурдсан байна. Тиймээс “Миний бие Монгол Улсын иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэжээ.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.