Польшийн тамирчин Дакар раллигийн замд амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Дакар раллигийн гурав дахь өдрийн уралдаанд Польшийн 39 настай мотоциклч Майкл Херник амиа алджээ. Түүний цогцсыг San Juan-Chilecito хүртэлх 206 км газраас олсон боловч үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. Зохион байгуулагчдын хэлж буйгаар гадна нөлөөтэй нас барсан гэх ямар нэгэн шинж тэмдэг олдоогүй байна.

Өчигдөр Аргентины хамгийн үзэсгэлэнтэй бүс нутгаар Дакар раллигийн тамирчид дайран өнгөрсөн бөгөөд энэ газар нь эгц оргил, огцом хавцлуудтай гэдгээрээ алдартай юм байна. Өчигдөр 15.00-16.00 цагийн үед Польшийн тамирчин тусгай үе шатуудыг туулж дуусгаагүй байна гэх дохиолол зохион байгуулагчдад ирснээс долоон минутын дараа түүнийг хайж эхэлсэн аж. Ингээд 30 минутын дараа түргэн тусламжийн нисдэг тэрэг талийгаачийн цогцсыг олжээ. Майкл Херник Дакар раллид анх удаа оролцож, хоёр гарааны байдлаар 84 дүгээрт бичигдэж байсан юм.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:47

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.