ШУУРХАЙ: Францын цагдаа нар халдлагад ах, дүү хоёрыг сэжиглэж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

fr

Францын “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт халдлагын улмаас 12 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэрч мэдүүлэхдээ, 2-4 алан хядагч буу болон гар бөмбөгөөр зэвсэглэсэн байсан гэжээ. Европын улс орнууд болон НАТО, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд Парис хотноо болсон энэхүү халдлагыг буруушаасан байна.

Дээрх халдлагыг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийн талаар тус улсын цагдаагийн газраас олон нийтэд сэрэмжлүүлэг болгон “онц аюултай зэвсэглэсэн” хэмээн зурагтай нь мэдээлжээ. Мөн Францад оршин суудаг, алжир гаралтай, 32 настай Саид, түүний ах 34 настай Шериф Куаши нар халдлага үйлдсэн гэж үзэж байна. Сэтгүүлийн редакцийг заан өгч, сэтгүүлчдэд халдах үйл ажиллагааг зохион байгуулан, машинаараа үйлчилсэн этгээдийг баривчилсан мэдээлэл байна. Түүнийг Хамид Мюрад гэдэг бөгөөд 18 настай, Реймсэд амьдардаг аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭfr

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:42

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.