Цахилгаан тамхи үр дүнгүй гэж мэдэгдэв

Д.Тулга / Эрүүл мэнд

sigaretteБНСУ-ын Эрүүл мэндийн яамны судалгааны хүрээлэнгээс цахилгаан тамхи хүний биед үзүүлэх хорт нөлөө болон хавдар үүсгэх чанараараа жинхэнэ тамхинаас огт ялгаагүй гэж мэдээлжээ. Тус судалгаагаар цахилгаан тамхи нь сурталчилж байгаагийнхаа адил биед хоргүй, хавдар үүсгэдэггүй, никотин хэмээх бодис агуулаагүй гэдэг худал болохыг тогтоосон байна.

Өмнөд Солонгост албан ёсоор худалдах эрхтэй 42 нэр төрлийн цахилгаан тамхи байдаг, тэдгээрийн дийлэнх жинхэнэ тамхинаас хоёр дахин их хэмжээний никотин бодис агуулдаг. Эмэгтэй, эрэгтэй хүний гормонд өөрчлөлт үзүүлдэг, жинхэнэ тамхинд огт агуулагддаггүй бодис агуулдаг зэрэг зөрчил илэрчээ. Иймд тамхинаас гарахын тулд цахилгаан тамхи татах бус, эмнэлэгт хандах хэрэгтэй гэж Солонгосын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ анхааруулсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:30

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.