Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлагийнхан тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ

Д.Тулга / Нийгэм

Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоодын хамтарсан хурлаар шуурхай ажлын хэсэг, штаб байгуулж хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэд хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ нийгмийн хамгааллын зарим зардлыг танах байр суурьтай хэвээр зогсоход хүрвэл хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлнэ хэмээн мэдэгдлээ. Мөн төсвийн тодотголд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв суулгах зэрэг шаардлагуудыг тавьж буй юм. Улсын хэмжээнд 180 мянган Төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 116 мянга нь Төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг юм байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээ эхэлсэн хэдий ч талууд саналаа нэгтгэхээр түр завсарлаад байсан. Тэгвэл өнөөдөр уг хэлэлцээ 16.00 цагт үргэлжлэхээр болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.