Зурагт болон ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлдөг

Д.Тулга / Орон нутаг

Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг. Технологийн дэвшил зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өдөр тутамдаа хэрэглээ болон хэвшчээ. Эцэг эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг хэмээн андууран хүүхдээ зурагт болон ухаалаг утас, нөүтбүүк, таблеттэй нөхөрлүүлдэг. Энэ нь бага насны хүүхдүүдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг аж. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тогтоогджээ.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн бие, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг судлаж үзсэн байна. Судалгаагаар хэдэн цагаар зурагт үзсэн, гар утас оролдсон хүүхэд хүний яриаг сонссон хэдий ч эргэж ярилцах хүсэл байхгүй хэл ярианы хөгжил нь муу байсан аж.

Эрдэмтдийн явуулсан судалгаагаар дөрөв хүртлэх насы хүүхдүүдийн 25 хувь хэл ярианы хөгжил дутмаг нь тогтоогдсон байна. 1970-аад оны үед дээрх насны хүүхдүүдийн дөрвөн хувь хэл ярианы сааталтай байжээ. Техник технологи хөгжихийн хэрээр сүүлийн 30 жилд тус үзүүлэлт зургаа дахин нэмэгдсэнд эрдэмтэд санаа зовж буйгаа хэлжээ.

Ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, бие бялдарын хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тиймээс эцэг эхчүүд болон асран хамгалагч нар бага насны хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавихыг зөвлөж байна. Ингэснээр та хүүхдийнхээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:05


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.