СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэлж дуусаагүй байхад...

Д.Тулга / Нийгэм

-“НАМАЙГ ӨД” +16 ПАРТИ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН УУ-

“Poke me” буюу “Намайг өд” гэсэн нэрнээсээ хүртэл хүүхэд залуусыг садар самуун, эрээ цээргүй байдалд уруу татаад байгаа нь илт. Биднийг сэрэмжлүүлж дуусав уу, үгүй юу гурав дахь партигаа цуцлаад байсан Mongolian Teen Agers Group-ийнхэн дахин охид, хөвгүүдийг уруу татсан үйлдэл гаргалаа.

Улиран одсон оны төгсгөлд буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны ням гаригт Чингисийн талбайн урд талын Blue Sky тауэрийн баруун талд байрлах Lux Club-д ийм нэртэй парти болно гэсэн зарыг цахим ертөнцөөр түгээлээ. Такс нь 15 мянгаас хямдарч, 10 мянган төгрөг болсныг нэгэн хүү инээд алдан ярьж буй бичлэгээ хүртэл тавьсан байв.

Бид ийм нэртэй парти болсон эсэх талаар Lux Club-ийн хоёр ч утсанд холбогдож тодрууллаа. Утасны цаанаас нэгэн эмэгтэй “Энэ талаар сайн мэдэхгүй байна” гэсэн бол дараагийн дугаарт холбогдож тодруулахад дунд орчим насны залуу “12 сарын 12-нд манайд ямар ч парти болоогүй” гэсэн хариулт өгөв.

Эх сурвалж ийм нэгэн парти болсныг гэрчилж буй. Зарим хүн яагаад залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж болохгүй гэж хэмээн адгахыг үгүйсгэхгүй. Гэхдээ охид, хөвгүүд маань “буруу замаар будаа тээгээд” байгаа нь тодорхой учраас дахин хэлэхгүй өнгөрч боломжгүй билээ.

-“ИРЭЭДҮЙН ХАНИА Ч ОЛЧИХ ЮМ БИЛҮҮ” ГЭЖЭЭ-

Цахим хуудастаа “Монголдоо анхдагч Mongolian Teen Agers Group-ээс зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн парти POKE ME YOUTH PARTY +16” хэмээн онцолжээ. Түүнд “Хүн бүрт POKE ME гэсэн хуудас тараах болно. Тэр хуудасны хойд талд өөрийн фейсбүүк нэр, утасны дугаар, нас, сонирхол гэх зэрэг зүйлсээ бичсэн байна. Та тухайн хуудсаа өөрийн сонирхсон хүндээ өгснөөр таны таашалд нийцсэн хүн тантай партины дараа холбогдож найзлаж нөхөрлөх болно. “Ирээдүйн ханиа ч олчих юм билүү” гэж бичсэн байна. Өмнөх зардаа таалагдсан охин, хөвгүүнээ хүссэнээрээ үнсэх боломж олгосон байсан. Одоо парти дээр танилцаж, таашаалд нийцсэн хүнтэйгээ дотно харьцаанд орохыг уриалаад ч байгаа мэт сэтгэгдэл төрөх. Бас болоогүй “Бүр сайхан тухтай танилцана биз” гэсэн байгаа нь анхаарал эрхгүй татсаныг хэлэх хэрэгтэй.

Mongolian Teen Agers Group-ийнхэн партины зардаа “Саагах гэдэг зүгээр гараа өргөөд доороо дэвхцээд байхыг хэлдэггүй юм аа, залуучууд аа. Хамгийн шинэлэг дахин давташгүй, хамгийн доргио, хэзээ ч мартагдахааргүй, зохион байгуулалт дээд зэрэглэлийн түвшинд, сэтгэл ханамж өндөр цэгт, саагалт 100%-д тулах болно. Соёлтой цэмбэгэр залуус минь, дур булаам дэгжин бүсгүйчүүд минь нэгэн үдшийг үе тэнгийнхэнтэйгээ өнгөрөөцгөөе! Жинхэнэ саагалтыг энд ирээд л мэдэр!” гээд бяцхан анхааруулга тавьжээ. Садар самуун, архидан согтууралтыг эрс эсэргүүцэх учир зөрчил гаргасан тохиолдолд таксын мөнгийг буцаан олголгүйгээр хөөхийг хатуу анхааруулж байна” хэмээгээд холбогдох утсуудаа тавьжээ.

Арван жилийн сурагчид оюутнуудаас дутахгүй архи, тамхи хэрэглэдгийг бид мэднэ. “Баарны үйлчлүүлэгчдийг “найрчих” тул архигүй парти болно гэж юу байхав дээ” хэмээн даапаалах охид хөвгүүд байх. Бидний хойч ирээдүй болсон охид, хөвгүүд дарвиж, доргиод элдэв хэрэг төвөгт орооцолдохгүй гэх баталгаа өнөөдөртөө үгүй. Иймд эцэг эхчүүд, цагдаа, хууль хяналт, олон нийтийн байгууллагууд тэдэнд эртнээс сэрэмжлүүлж, муу үйлийн золиос болохоос цаг ямагт сэрэмжлүүлэх нь чухал юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:44


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.