Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Д.Тулга / Улстөр

2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм. Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоорзарим нэгжийгтатан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан Хилийн боомтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг Засгийн газар баталлаа. Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг Гааль, хилийн боомтын хэрэг эрхлэх газар болгож өөрчлөн зохион байгуулна. Ингэснээр манай улс худалдааны гол түншүүдтэйгээ хил, гаалийн чиглэлээр хамтран ажиллахад шинэ бүтэц илүү дөхөм болох юм.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.