Автомашиныг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд хийж байна

Д.Тулга / Нийгэм

Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг байна. Тус төвөөс "Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэл"-ийг амралтын өдрүүдэд явуулахаар шийдвэрлэжээ. Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бямба, ням гаригуудад 09.00-18.00 цагуудад ажлын өдрүүдэд 08.00-18.00 цагуудад ажиллаж байгаа юм байна. Тодруулбал шинээр автомашин худалдан авсан иргэд болоод бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа иргэн амралтын өдөр ч ажлаа амжуулж болохоор болжээ.

Ж.ГАНАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.