Ж.Эрдэнэбат: Инфляцийг 7 хувьд барина

Д.Тулга / Эдийн засаг

erdenebatУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа. Бид өөдрөгөөр төсөөлөөд яваад байдаг. Бодит байдал дээр ийм байдаггүй. Үүнтэй холбогдуулан мөнгөний бодлогыг ч хумиж байгаа. Инфляцийн түвшинг мөнгөний бодлоготойгоо уялдуулж оруулж ирсэн. Энэ утгаар инфляцийг 7 хувьд барья гэсэн. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний өсөлтөөс ДНБ-ий өсөлт хамааралтай болчихоод байгаа шүү дээ. Өмнө нь 2, 3 хувийг л хангадаг байсан бол одоо 7 хувийн өсөлтийн 5 хувь уул уурхайгаас хамааралтай байна" гэлээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:34

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.