Ц.Элбэгдорж: Бид Монголын зовлонг нимгэлэх болохоос нэмэх ёсгүй

Д.Тулга / Улстөр

elbegdorj

УИХ-ын үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тэрээр өнгөрсөн онд хийсэн ажлын талаар тайлагнаж буйгаа мэдэгдлээ. “Монголдоо хийж бүтээж, үйлдвэрлэж болох итгэл манай бизнес эрхлэгчдэд бий болж байна. Баялагаа бүтэн боловсруулж чадвал хямралд бага өртлөг. Өөрсдөө үйлдвэрлэж, боловсруулж чадвал хөгждөг. Хоёр хөршийн харилцаа сэргэж байна. Төрийн тэргүүний айлчлалын үр дүнг баталгаажуулж  хийх ажил их байна. Мөн гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг хийлээ. Ийнхүү өндөр дээд түвшний уулзалтууд цаашид үргэлжилнэ. Хоёр хөрштэйгээ хамтран ажиллах, ахиц дэвшил авчрах ховорхон боломж юм. Ирэх 2016 онд Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна. Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд хчиээн зүтгэсэн албаны хүмүүст талархал илэрхийлье. Хүмүүс амьдралдаа ахиц дэвшил гаргахын тулд цаг наргүй ажиллаж байна. Монгол Улс хөгжин  дэвжинэ гэдэгт  би итгэлтэй байна. Малчид, тариаланчид, нийт бүтээгчиддээ улам их амжилтыг хүсье” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд хандан “Бид Монголын зовлонг нимгэлэх болохоос нэмэх ёсгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй.  УИХ-ын ээлжит сонгууль болж, та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхан мэт санагдаж байна. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав. Улс орноо хохироож болохгүй” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг бүрэн эхээр нь нийтлэх болно.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:23:22

http://onlinecasinouse.com/# best online casinos online casino slots <a href="http://onlinecasinouse.com/# ">real casino slots </a> slots free

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:51


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.