Р.Эрдэнэбүрэн суудалдаа үлдлээ

Д.Тулга / Улстөр

erdeneburenЧ.Сайханбилэгийн Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилохдоо Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг улираан томилсон юм. Засгийн газрын хуралдааны энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг “Яамных нь сайдтай зөвшилцөлгүй томиллоо” хэмээн эсэргүүцэж байсан. БХБ-ын сайдын Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга томилсон тогтоолд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдээд байсан.

Хоёр хоногийн өмнө УИХ дахь намын бүлгүүд болон намын дарга нар Ерөнхий сайдтай зөвшилцсөний үр дүнд Р.Эрдэнэбүрэнг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Энэ тухай тус яамны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудсаараа “Засгийн газар салбарын сайдтайгаа зөвшилцөх зарчмын асуудал шийдэгдсэн тул Р.Эрдэнэбүрэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдлоо” хэмээн жиргэжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.