“Цагаан сар-2015” үзэсгэлэн болно

Д.Тулга / Нийгэм

Худалдаа аж үйлдвэрийн танхим Өвөр Монголын Ардын Засгийн газартай хамтран үйлдвэрлэгч, импортлогчдын эдийн засгийн хямралыг даван туулахад, бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор энэ сарын 24-28-ний өдрүүдэд “Цагаан сар-2015” сэдэвт үзэсгэлэнг БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна.

Тиймээс тус үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэхээр болжээ. Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мөн импортын бараа бүтээгдэхүүн оролцох аж. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой БНХАУ-ын талаас тавьсан хорио цээрийн улмаас малын гаралтай, мах махан бүтээгдэхүүний тоог хязгаартай бүртгэх юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.