Согтуу жолооч 24 сая төгрөгийн хохирол учруулжээ

Д.Тулга / Нийгэм

Архи хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн буруутай үйлдлээс болж 1300 айл, аж ахуйн нэгж тоггүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд "Н" гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд "Sherokee" маркийн "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн ажиллагааг тасалдуулсан байна. Ослын улмаас 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоггүй болжээ.

Цахилгаан түгээх сүлжээ компаний урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас тогийг засахаар ажиллаж эхэлсэн байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.