Голын мөс цөмөрч, машинтайгаа живэх дөхжээ
Энэ сарын 9-ний өдрийн 11.10 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Халгайтын ам, Баянзүрхийн голд мөс цөмөрч, автомашин суусан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 28 дугаар ангийн 10 албан хаагч, нэг автомашинтай очиход иргэн Х.Чингисийн УНН 93-01 улсын дугаартай “Huyndai H10” загварын автомашин голын мөс цөмөрсний улмаас голд суусан байсныг татаж гаргажээ. Иймд Онцгой байдлын газраас анхаарал болгоомжтой байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40