Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Нийгэм

УИХ-ын гишүүн, аварга Д.Сумьяабазар болон мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга  ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж нар Мэргэжлийн сумогийн секивакэ цолтой 21 настай сумоч Ичиножёо А.Ичинноровт шинэ ёсолгооны маваши бэлэглэсэн талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэлээ. Хэдхэн хоногийн өмнө  Монголын Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкнаас тэрхүү шинэ ёсолгооны мавашиг сумоч А.Ичинноровт өгсөн бөгөөд уг бэлгийг ах дүү аваргууд гардуулжээ. Учир нь Монголын Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкийг Д.Долгорсүрэн зааны хөвгүүд үүсгэн байгуулсан гэдэг.

Тэд одоогоор “Nibank” буюу Монголын Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкинд ихээхэн хувьцаа эзэмшдэг байна. Тиймээс Монголын Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкийг төлөөлж байгаа учраас тэд шинэ ёсолгооны мавашиг бэлэглэсэн байна. Түүнчлэн Их аварга Д.Дагвадорж оны өмнөхөн ах Д.Сумьяабазартаа “Алтангадас” одонгоор шагнуулсанд нь баяр хүргэж алтан гулдмай бэлэглэсэн талаар цахим ертөнцөөр жиргэж байсан. Энэ ч үнэний ортой гэдгийг намын нөхөд нь батладаг юм билээ.

Асашёорюү Д.Дагвадоржын хувьд дэлхийн жишигт нийцсэн Хүүхдийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлаараа Япон улсад очиж эмч нартай уулзаад ирсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.