Эдийн засгаа тэнцвэржүүлэхийн тулд АРХИ, ТАЛХ-наас эхэлнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

putin

ОХУ-д рублийн ханш огцом унаж эдийн засгийн байдал нь тогтворгүй болоод байгаа билээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны сүүлээр Оросын энэхүү хямрал хоёр жил үргэлжилж магадгүй гэсэн юм. ОХУ-ын засгийн газраас энэхүү хямралтай тэмцэхийн тулд хэд хэдэн шийдвэрлэх алхамуудыг хийж эхэллээ. В.Путин энэ долоо хоногоос эхлэн тус улсын хамгийн ашигтай ажилладаг зах зээлийг тогтворжуулах цаг болсон гэж мэдэгдлээ. Ингэхдээ тэрээр газрын тос биш архины зах зээлийг хэлсэн байжээ. Учир нь рублийн ханшны уналттай холбоотойгоор архины далд наймаа нэмэгдэж мөн экспортын архинууд ихээр орж ирэх болсон нь дотоодын эргэлтийн зогсоож байна гэж үзсэн юм. Тиймээс архины үнийн өсөлтийг хязгаарлах бодлого барьж эхлэхээр боллоо.

Үүний зэрэгцээ дотоодод улаан буудайн үнийг бууруулах зорилгоор гадагшаа экспортлож буй үр тарианы татварыг нэмэгдүүлэхээр болжээ. Тэрээр барууны орнуудын тавьсан эдийн засгийн хоригийг улс орондоо ашигтайгаар эргүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг баримталж байгаа юм.

Мөн В.Путин өнгөрсөн долоо хоногт гадаадын иргэд Оросын армид алба хаахыг зөвшөөрсөн зарлиг бичигт гарын үсэг зурсан байна. Уг тогтоолд зааснаар орос хэлийг бүрэн эзэмшсэн, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй 18-30 насны гадаадын иргэд Оросын армид тав хүртэлх жил алба хаах боломжтой болжээ. Эдгээр цэргийн албан хаагчид сард 30 мянган рубль буюу 500 ам.долларын цалинтай байх юм байна.Энэ нь Кремль батлан хамгаалахын салбар дахь төсөв мөнгөө хэмнэхийн тулд ийм шийдвэр гаргажээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:14


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.