УИХ-ын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна

Д.Тулга / Улстөр

z.enkhbold

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2015 оны нэгдүгээр сарын 13-ны Мягмар гарагт Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Төрийн Ёслол хүндэтгэлийн Их Танхимд болно. Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Мөн энэ өдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ, 14.00 цагт Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.