Франсуа Олланд, Ангела Меркель нар Москвад хүрэлцэн ирнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнөөдөр(II/05)Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар Зүүн Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр Моквад хүрэлцэн ирэх юм байна. Энэ талаар Францын ерөнхийлөгч Парист өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдсэнийг “Интерфакс” уламжилжээ.

Германы Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Франц, Германы удирдагчид Украин дахь мөргөлдөөн, хүчирхийллийг энх тайванч замаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна. Олландын хэлснээр, Франц, Герман хоёр улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө шинэ санал гаргаж буй юм байна.

Франц, Германы удирдагчид өчигдөр ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзахаар Киев рүү явахаар төлөвлөжээ. Тэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирсэн байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.