Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн болж байна

Д.Тулга / Боловсрол

“Тэнгэр, Нар, Түншлэл” Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн энэ сарын 4-ний өдөр Токио хотын “ITOCHU AOYAMA ART SQUARE”-д нээгджээ. Үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Японы парламентын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хороо хамтран зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, манай ард түмнүүдийн нөхөрлөлийн билэг тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, өгүүлбэр, онч мэргэн үгс болон яруу найргийн мөрүүдээс цогцолж буй бөгөөд Монгол бичиг хийгээд Япон бичгийн соёл, уламжлал, бийр бэхсийн урлагийн ур чадварыг сурталчилж буй юм.

Сонирхуулахад, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд мэндчилгээ, цэцэг ирүүлж, үзэсгэлэнг заавал өөрийн биеэр очиж үзэхээ мэдэгджээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.