Эрүүл мэндийн даатгалын багцад шинэ эмчилгээ, үйлчилгээнүүд нэмэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emd devter

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан билээ. Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм.

Мөн эрүүл мэндийн даатгалын багцад өндөр өртөгтэй, шинэ эмчилгээ, үйлчилгээнүүд нэмэгдэн оржээ. Тухайлбал, хавдрын өдрийн, туяаны эмчилгээ, өрх, багийн Эрүүл мэндийн төв болон гэрээр үзүүлэх эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгооны зардал багтсан байна. Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ортопед, портез, хиймэл эрхтэн зарим цорго эмчилгээнүүд ч оржээ. Мөн энэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмч нарын жороор бичсэн эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Уг хуульд чухал заалтууд тусгагдсаны нэг нь иргэдээ товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлээс нь хамааруулаад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамруулж байхаар болжээ. Үүнд шаардагдах бүх зардлыг Даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна. Мөн даатгуулагч бүр цахим карттай байх бөгөөд түүгээр нь даатгуулагчийн хувийн намтар, шимтгэл төлсөн, эсэх, шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийнх нь бүх мэдээллийг харж болох аж. Дашрамд дурдахад, оюутнуудын шимтгэлийг төрөөс хариуцдаг байсныг болиулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, өөрсдөөр нь төлүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:44


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.