Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтадаа 03 сарын 09-нөөс өмнө, ЭЕШ-даа 04 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй болно. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг сануулж байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.