Дэлхийн шилдэг сургуульд сурах иргэдийг ирэх сарын 6-8-нд бүртгэнэ

Д.Тулга / Боловсрол

surguuliБШУЯ-нд ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу дэлхийн шилдэг 100 сургуульд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр бакалаврын түвшинд сургах тэтгэлгийн бүртгэлийн хугацааг хойшлуулж, ирэх сарын 6-8-нд болгон өөрчилжээ. Бүртгэх газар, ярилцлагын талаарх мэдээллийг энэ сарын 31-нд тус яамны цахим хуудсаар зарлах аж.

Бүртгүүлэхээр ирж буй иргэд, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, суралцах зорилго, сургалтын зээлд хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын талаар (2000 үгэнд багтсан байх, монгол болон тухайн суралцах улсын хэлээр) эссэ бичиж ирүүлнэ. Мөн шаардлага хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцах албан ёсны урилга эсвэл захидал, суралцаж буй бол тодорхойлолт, дүнгийн хуулбарын эх хувь хэрэгтэй. Бэлтгэл ангид суралцаж байгаа болон нөхцөл заасан урилгатай иргэдийг бүртгэхгүй юм байна.

Гадаадад суралцаж буй иргэнийг гэр бүлийн гишүүн нь төлөөлөн бүртгүүлэх боломжтой. Сонгон шалгаруулалт баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн хоёр үе шаттай явагдана. Монголд суралцаж байгаа иргэд биечлэн, гадаадад суралцаж буй бол онлайн хэлбэрээр ярилцлага өгөх юм. Дашрамд дурдахад, Сургалтын төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй гэв.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.