Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе

Д.Тулга / Нийгэм

хэвлэл

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр "Албан ёсоор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах" өдөр болгон тэмдэглэдэг. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 22 жил болж байна.

Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум"-ыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан бол Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.