ХАА-н мэргэжилтнүүдийг Беларусь улсад давтан сургана

Д.Тулга / Боловсрол

yamХүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох, үр үржүүлэх салбарт хамтран ажиллах санал тавьжээ.

Беларусийн элчин сайд С.Чепурной газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мах, сүү бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр барих зэрэгт хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр Беларусийн “Арид Грөү” ХХК Монголд био бордоо нийлүүлэх сонирхолтой байгааг ч хэлжээ. Хоёр тал хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутнуудыг харилцан болон давтан сургахад хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:41

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.