Унаач хүү морь нь бүдэрсэний улмаас унаж, гараа гэмтээжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

mori-ХҮҮХДИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГААС ГЭМ БУРУУТНЫГ ТОГТООЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГАРГАСАН БАЙНА-

Энэ сарын 17-ны өдөр бид “Мориноос унаж бэртсэн дөрвөн хүүхдийн нэгийнх нь эрхий хуруу тасарчээ” гэсэн мэдээллийг уншигчиддаа хүргэсэн. Тус мэдээллийн дагуу Дорнод аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд, гэр бүл хамгааллын нэгжээс тухайн нөхцөл байдлын талаар тодруулга мэдээлэл өглөө.

2015 оны 03 дугаар сарын 15-ны Ням гарагт тус аймгийн Морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн нэрэмжит дээд 3 насны хурдан морины уралдааныг Баянтүмэн суманд зохион байгуулжээ. Энэхүү уралдааныг зохион байгуулах шийдвэрийг Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд, сумдын салбар хорооны тэргүүнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаанаас гаргасан байна.

Уралдааны үеэр Ттус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хяналт тавьж ажиллажээ.

Энэхүү уралдаанд нийт 380 гаруй хурдан морийг 195 хүүхэд унаж уралдуулсан байна. Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрмаа мэдээлэхдээ “Дээрх байгууллагууд нь уралдааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж, хүүхэд бүрийг гэнэтийн ослын даатгалд 100 хувь хамруулж, иж бүрэн хамгаалалтын хувцастай, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хүүхдийг уралдаанд оролцуулж, бүртгэлийг unaach.com программд бүртгэж ажилласан.

Энэхүү уралдааны үед 4 хүүхэд унаж бэртсэн гэх мэдээлэл нь ташаа бөгөөд их насны морьдын уралдааны үеэр 2 хүүхэд, азарга насны морьдын уралдааны үеэр 1 хүүхэд мориноосоо унасан. Тэдгээр хүүхдүүдийн 2 нь ямар нэгэн ил далд шарх сорви буюу бэртэлгүй. Харин Улсын алдарт уяач Цэндбаатарын их насны морь унасан 13 настай Н овогтой М нь гарааны зурхайгаас гарах үед төхөөрөмжид морь нь бүдэрсэнээс унаж, баруун гарын эрхий хурууг нь гэмтээсэн. Баянтүмэн сумын эмнэлэгт боолт хийлгэж, улмаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн” гэв.

Дорнод аймгийн БОЭТ-өөс авсан мэдээллээр, “Хүүхдийн баруун гарын 1 хуруу угаараа тайрагдсан. Травматическая ампутация 1 пальца правой кисти” гэсэн оноштойгоор уралдаанч хүү эмчлэгдэж буй юм байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал баруун гар нь бага зэргийн зовиуртай ч хэвийн байгаа аж.

Хүүхдийн эрхийн байгууллагаас хүүхдийн эрсдлийн түвшин тогтоож, тус аймгийн Цагдаагийн газарт энэ асуудалд гэм буруутай этгээдийг тогтоож өгөх хүсэлт гаргажээ. Дорнод аймаг дахь МИГ даатгалын салбараас хүүгийн ээжид хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг авахад бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгч ажилласан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.