Ер гаруй залуу шууд ажлын байранд зуучлагдлаа

Д.Тулга / Боловсрол

ajilМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цагийн ажил” буюу “PART TIME ” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд цагийн болон түр ажлын байрны зуучлал хийгдэхэд цагийн ажил хайгч залуусын 80 орчим хувь нь оюутан залуучууд байдаг бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт цагийн ажил хайгч оюутан залуусд зориулсан “Парт Тайм” ба “Цагийн ажил “ өдөрлөг уламжлал болон зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ пүрэв гарагт 13 дахь удаагаа амжилттай болж өндөрлөжээ.

Өдөрлөгт оролцсон залуус ихэвчлэн боршюур тараах, сурталчилгаа, зөөгчийн ажлуудыг сонирхож байсан юм. Түүнчлэн өглөө бүр шинэ ажлын байр зарлагдаж байгууллагуудын цагийн ажилтан авах захиалга өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн өдөр тутамд шинээр бүртгүүлсэн оюутан залуусын хувьд цагийн ажлын цалин хөлс, ажил олгогч байгууллагатай хэрхэн холбогдох вэ? Ажил олгогчтой хэрхэн уулзах вэ? Цагийн ажлыг хичээлийнхээ хажуугаар хэрхэн зөв зохион байгуулалттай хийх вэ гэдэг мэдээлэл дутмаг байдаг. Тийм ч учраас “Парт Тайм” сургалтаар энэ бүгдийг ойлгуулж чадавхижуулахыг зорьдог юм. Энэ удаагийн сургалтанд 96 цагийн ажлын байр нээлттэй байсан ба 122 ажил хайгч оролцож, 96 оюутан залуус ажлын байранд зуучлагдсан байна. Байнгын хамтарч ажилладаг байгууллага болох Бизнетворк, МЗХ-ны сургалт судалгааны Полиси төвөөс сургагч багш нэр ирж лекц уншчээ.

Э.ЭГШИГЛЭН

ajil


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.