Эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Д.Тулга / Боловсрол

meszasalДэлхийд анх удаагаа эрэгтэй хүнд бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ӨАБНУ Кейптауны эмнэлгийн эмч нар амжилттай хийсэн тухай BBC агентлаг мэдээлжээ. Энэхүү хагалгаа есөн цагийн турш үргэлжилсэн бөгөөд мэс заслыг 2014 оны арванхоёрдугаар сард хийсэн байна. Эдүгээ 21 настай залуу хагалгааны дараа бүрэн эдгэрч, шилжүүлэн суулгасан эрхтэн нь өөрийн бүх ажиллагааг бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа аж.

Сайхь залуу гурван жилийн өмнө хөвчөө таслуулах мэс засал хийлгэсний дараа эрхтнээ авахуулахаас өөр аргагүйд хүрчээ. Уламжлалт гэх энэ  үйлдлийн улмаас Өмнөд Африкт жил 250 залуус бэлэг эрхтнээ алддаг байна. Шилжүүлэн суулгах донорын эрхтний зөвшөөрлийг ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах хамгийн хүнд байсан гэж эмчнар ярьжээ. Амьтны арьсаар пенисийн загварыг цогцост оёж өгөх амлалтын дараа хамаатнууд нь эрхтэнг нь авахыг зөвшөөрсөн аж.

Энэ нь ийм төрлийн хоёр дахь мэс засал бөгөөд анх удаагаа эмч нар урт хугацааны үр дүнг гаргаж чадсаныг гадын хэвлэлд онцолж байна. 2006 онд анх удаагаа Хятадад энэ төрлийн хийсэн боловч үйлчлүүлэгч нь шинэ эрхтэндээ дасаж чадаагүй 10 хоногийн дараа түүнээс  татгалзжээ. Харин кейптуаны үйлчлүүлэгч одоо бүрэн хэмжээний бэлгийн амьдралтай, мэс заслын үр дүнд сэтгэл ханамжтай байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:27

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:27


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.