Хоолны илчлэгийг цэсэнд тусгадаг болно

Д.Тулга / Эрүүл мэнд

hool“Хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт амжилттай болж өндөрлөжээ. Зөвлөлдөх уулзалтаар салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид яаж шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Учир нь, 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид ашгаа эн тэргүүнд тавьж ирсэнээс чанар, аюулгүй байдал, хоолны жор технологийг мөрддөггүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд бага анхаардаг зэрэг нийтлэг зөрчил байсаар байгаа юм.

Иймд худалдан авагч шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаггүйтэй адил хоолны найрлага, илчлэгийг хоолныхоо цэсэнд нь заавал тусгах, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хоол, хүнсний салбарт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг заавал нэвтрүүлэх, улмаар чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, баталгаажуулахыг ХХААЯ-наас хоол үйлдвэрлэл эрхлэгчдээс шаардана хэмээн албаныхан онцолжээ.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БСШУЯ, ШУТИС, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тогооч нарын Холбоо, Монголын зочлох холбооны үйлчилгээний холбоо, Зочид буудлуудын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.