Усан хавтан ашиглаж байшин барьжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Унгарын архитектор Матъяш Гутайя усан доторлогоотой үзүүлэнгийн байшин барьсан бөгөөд усыг байшингийн доторлогоонд ашиглаж, байрны температурыг тэнцвэржүүлж хадгалах хамгийн сайн материал гэж үзэж буй юм байна. Гэрт хэт их халвал халууныг тохирох хэмд хүртэл бууруулж хадгалаад, дараа нь хэрэгтэй үед буцааж халаах системтэй. Өөрөөр хэлбэл доторлогоонд ашиглаж байгаа ус нь халаалтын үүргийг давхар гүйцэтгэх юм байна.

gadaad

Мөн гадаах халууныг хадгалан авч, дараа нь гэрийн халаалтад ашиглаж болно гэжээ. Энэ нь их үр ашигтай, мөн тогтвортой систем бөгөөд эрчим хүчээ өөрөө хангаснаар нүүрстөрөгчийн хийн ялгарлыг багасгах юм байна. Гутайя энэ санаагаа Токиогийн их сургуульд сурч байхдаа олсон бөгөөд өвлийн өдөр задгай халуун усны газар орохдоо усны гадаргуун температур болон усан доторхи температур гээд бүх ялгааг олж мэдэн архитекторын шийдэлд ашиглаж болно гэж үзжээ.

gadaad

“Бүх зүйлд тэсвэртэй, элэгдэл багатай, шинж чанараа алддаггүй материал олж зохиох архитекторуудын хэдэн мянган жилийн хайлтыг миний санаа дөхүүлж өгөх байх” гэж Гутайя хэлжээ. Усаа байгалийн уусгагч бодисуудтай хольсноор хөлдөх температурыг илүү багасгаж, мөн агаарын бохирдол үүсгэхгүй болгожээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.