В.Путин Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

putinАНУ-ын “Time” сэтгүүлээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг тэргүүлсэн тухай зарлажээ. Энэ талаар тус сэтгүүлийн цахим хуудаст мэдээлсэн байна. Уншигчдын дийлэнх буюу 6.9 хувь нь ОХУ-ын удирдагчийн төлөө саналаа өгсөн нь хэдхэн хоногийн өмнө тодорхой болсон ч энэ сарын 13-ны өдөр албан ёсны үр дүнг зарлажээ. Уншигчдын дийлэнх нь Өмнөд Солонгосын 2NE1 поп хамтлагийн дуучин CL-ийн төлөө саналаа өгсөн ч тэрээр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.

Мөн жагсаалтын эхний тавд Леди Гага (2.6 хувь), Рианна (1.9 хувь), Тэйлор Свифт (1.8 хувь) нар багтжээ. Дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1.4 хувь, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 0.9 хувь, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 0.8 хувь, Украины ерөнхийлөгч Петр Порошенко 0.7 хувийн саналаар тус тус жагсаалтад бичигдсэн байна. Сонирхолтой нь, санал асуулгын үеэр Чечений тэргүүн Рамзан Кадыров ОХУ-ын удирдагчийг идэвхтэй дэмжиж, түүний төлөө саналаа өгөхийг оросуудад уриалжээ. “Бид үндэсний лидертээ хэр их хайртай болохоо бүх дэлхийд харуулах болно” гэж тэрээр Instagram-даа бичсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.