Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай яригдаагүй гэлээ

Д.Тулга / Улстөр

erdene"Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр салбартаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулсан юм. Хүн амын 35 хувийг эзэлдэг 960,287 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Өнгөрсөн 2014 оны байдлаар хүүхдийн мөнгөнд зориулж 228,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Иргэд хүүхдийнхээ мөнгийг авахын тулд банкинд очиж дугаарлахгүйгээр хүүхэд бүрт нэрийн данс нээгээд шилждэг болсон байна. Мөн Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд нийт 579 орчим мянган иргэн хамрагдсаныг баталгаажуулсан байна. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэй байгаа аж. Үүнээс 68,1 хувь нь 31-50 насны иргэд байна. Нийт бүртгэгдсэн иргэдийн 75,3 хувь буюу 4360 мянган иргэдийн ажиллаж шимтгэл төлсөн жил 5-11 жилээр нөхөн тооцуулж нэмэгдсэн байна.

Нийгмийн халамжаас тэтгэвэр авч байсан 12,7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрджээ. Мөн 100 мянган орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хууль долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг даатгалын сангаас төлөөлүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэнийн тусламж үйлчилгээний багцыг өргөтгөх, эмийн хөнгөлөлт эдлэх юм.

Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн даатгуулагч бүр даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулах юм. Монгол Улсын нийт өрхийн 86 хувийг хамруулж, 712044 өрхийн мэдээллийг амьжиргааны түвшингээр эрэмбэлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлжээ. Монгол Улсын Төрөөс хүн амын хөгжлийн чиглэлээр баримтлах цогц бодлогыг боловсруулсан гэдгийг хэллээ.

Одоо гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Тус хууль нь УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр дэмжигдээд буй. Төрөөс гэр бүл, эцэг, эх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тоооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон хаилцааг зохицуулах юм. Мөн Хамтын тэтгэвэрийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Сүүлийн үед Тэтгэвэрийн насыг 65 хүртэл нэмэгдүүлэх тухай яриа гараад буй. Үүнийг С.Эрдэнэ сайд үгүйсгэлээ. Эмэгтэй 58, эрэгтэй 62 нас хүртэл гэсэн судалгаа хийгдсэн юм байна. Түүнээс биш шууд Тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх тухай яригдаагүй гэв.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.