Шинзо Абэгийн оффис дээр нисдэг биет буужээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadЯпоны ерөнхий сайд Шинзо Абэгийн ажлын байрны дээвэр дээрээс цацраг идэвхит бодис бүхий удирдлагатай нисдэг биет олдсон гэж цагдаа болон засгийн газрын ажилчид мэдэгджээ. Энэ нь Японы шүүх нь засгийн газрын хоёр реактор буюу “Сэндай” ЦЦС болон “Кагошима” ЦЦС-ыг дахин асаах төлөвлөгөөг зөвшөөрсөнтэй холбоотой бололтой. Японы ерөнхий сайд Шинзо Абэ цөмийн реакторуудыг дахин асааж хэрэглэхийг дэмждэг байна. Цагдаагийнхны мэдэгдэж байгаагаар, уг нисдэг төхөөрөмж нь жижигхэн камер, утаа гаргагч, бага хэмжээний тун агуулсан цацраг идэвхит бодистой хуванцар савтай байсан аж.

Цагдаагийн байгууллага уг нисдэг төхөөрөмжийг судалж байгаа бөгөөд хаанаас явуулсныг нь олж тогтоох ажиллагааг эхлүүлжээ. Мөн цацраг идэвхит бодис нь цезиум гэж таамаглаж байгаа бөгөөд уг бодис нь цөмийн цахилгаан станцын урвалаас үүсдэг дайвар бүтээгдэхүүн юм. Цезиум нь мөн Фукушимагийн ослын дараа ойр орчимд нь илэрч байсан аж. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, уг хуванцар саванд цезиумыг албаар хийсэн гэжээ. Гэхдээ тунгийн хэмжээ нь хүнд хор нөлөө өгөхөөргүй бага байсан байна.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ “Мөрдөлт шинжилгээнээс харахад терроризмын хандлагатай байх магадлалыг нэмэгдүүлж байна. Магадгүй ирээдүйд Олимп болон “Их долоо”-гийн уулзалтын үеэр удирдлагатай нисдэг төхөөрөмжийг террористууд ашиглаж магадгүй юм. Тиймээс бүхий л нисэгчгүй удирдлагат жижиг нисдэг төхөөрөмжүүдийг хянаж, бүртгэх хэрэгтэй бөгөөд засгийн газрын зүгээс терроризмыг зогсоох, урьдчилан авч чадах бүхий л арга хэмжээг авна” гэсэн талаар CNN мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.