АНУ-ын цэргүүд Украинд иржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

АНУ-ын зүгээс Украинд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу өчигдөр 273 цэрэг Украинд ирсэн байна. Хоёр улсын цэргүүд хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа талаар АНУ-ын цэргийн хүчнээс мэдэгджээ. Үүнд ОХУ-ын талаас дургүйцсэн байр суурь илэрхийлсэн байна. Сургуулилтад ирсэн цэргүүдийн зарим нь Иракт тулалдаж байсан туршлагатай цэргүүд байсан аж.

АНУ-ын цэргүүд Украинд нэвтэрсэний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "АНУ-ын энэ үйлдэл нь Нормандын дөрвөлийн хэлэлцээг зөрчсөн төдийгүй ОХУ-ыг өдөөн хатгаж буй явдал" хэмээн мэдэгдэж, үүнд тайлбар өгөхийг АНУ-ын талаас хүссэн байна. Нормандын дөрвөлийн хэлэлцээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украин руу цэргүүдээ оруулахгүй хэмээн хэлж байсан юм. АНУ-ын зүгээс цаашид ч Украинд хамтарсан бэлтгэл хийх цэргийн тоог нэмнэ гэжээ. Олон улсын ажиглагчид энэ явдлыг "Хамтарсан бэлтгэл нэрийн дор цэргүүд илгээж байгаа" хэмээн дүгнэсэн талаар BBC мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.