Чононууд алдарт дархан цаазат газрыг аварчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

chono
Америкийн алдарт дархан цаазат газар болох “Yellow Stone”-д хамгийн том ангууч чононууд байсан гэдэг. 1920 оны үеэр амьтдын тоо толгой хэт цөөрснөөс болоод чононуудыг тус дархан цаазат газраас хөөжээ. Гэсэн ч 1995 онд чононуудыг буцаан дархан цаазат газар тавьсан байна. Хэт олон тооны хандгай нь бэлчээрийн даацыг хэтрүүлж, эко систем алдагдаж, өнгө зүс нь муудаж ирсэн учраас чононуудыг хандгайн тоо толгойг барьж байлгах зорилгоор буцаагаад тавьжээ. Өөрөөр хэлбэл, байгалийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүйн тулд чононуудыг дархан цаазат газар авчирсан аж. Биологичид яг ямар үр дүн гарахыг төсөөлж чадахгүй байсан ч тэдний бодож байснаас ч хамаагүй илүү ид шидийн гэмээр үр дүн авчирсан гэж хэлж болно. Чононууд орж ирснээр хандгайн сүрэг өөрсдийн дуртай газруудаар явж чадахаа больж, үргэлж хөдөлгөөнд байх болжээ. Ингэснээр байгаль дэлхий нөхөн сэргээлт авах хангалттай хугацаатай болж, үр дүнд нь голын голдрил өөрчлөгдөж, ургамал жимс хүртэл ургаж, үзэгдэж харагдахаа байсан зарим амьтад хүртэл буцаад дархан цаазтай газартаа үзэгдэх болсон байна. Чононууд байгалийн маш том эко системийг зохицуулагч юм байна хэмээн BBC мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН

gadaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.