Паркинсоны өвчтэй хүмүүст зориулан үзэг бүтээжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadЛондонгийн Эзэн хааны коллежийн оюутнууд паркинсоны өвчтэй хүмүүст зориулан чичиргээт үзэг зохион бүтээжээ. Инженер, дизайны баг хамтран “Micrographia” гэх энэхүү чичиргээт үзгийг зохион бүтээн туршиж буй юм байна. Багийн гишүүн Люси Жун хэлэхдээ “Энэ бол паркенсоны өвчтэй хүмүүст тун чухал хэрэгтэй үзэг. Тэдний хувьд нийгмийн оролцооноос холдож, хүссэн зүйлээ бичихэд төвөгтэй байдаг. Тиймээс бидний туршиж буй энэ үзэг тэдний хэрэгцээ, шаардлагад нийцнэ гэж найдаж байна” гэжээ.

Паркенсоны өвчин гэдэг нь гар болоод бие салгалах өвчин бөгөөд алхах гишгэхэд ч хүртэл бэрхшээлтэй байдаг аж. Тархин дахь импульс дамжуулах үүрэгтэй дофамин нэртэй бодисын ялгаралт доголдсоноос болж паркинсоны өвчин үүсдэгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь ховор төрлийн өвчин боловч 60-аас дээш насны 100 хүн тутмын нэг нь тус өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.