Ц.Элбэгдорж: Энэ бол бидний хамтын ялалт

Д.Тулга / Улстөр

ерөнхийлөгч

Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулжээ. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр нартай ярилцлага хийж байжээ. Мөн “Дэлхийн хоёрдугаар дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлж байв.

ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр Аугаа Эх орны дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, Монгол-Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндсөн юм. Москвад 5 дугаар сарын 9-нд болох ялалтын парадад Японы Ерөнхий сайд оролцохоос татгалзсан. Монгол улсын Ерөнхийлөгч оролцож, Улаан талбай дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчин мэндчилнэ. Удахгүй болох ялалтын баяртой холбогдуулан сэтгүүлчийн асуултанд ийн хариулсан байна.

-Та яагаад заавал 5 дугаар сарын 9-нд Москвад очихоор шийдсэн юм бэ?

-Энэ бол бидний хамтын ялалт. Монгол улс аугаа их Эх орны дайны он жилүүдэд Орос улсын цорын ганц Азийн холбоотон байсан юм. Би цэргийн сургууль дүүргэсэн, цэргийн боловсролтой хүн. Тиймээс миний хувьд ОХУ-д очиж байгаа нь нэр төрийн хэрэг.

-Ялалтын парадад оролцохгүй гэдэгээ зарим улсын төрийн тэргүүнүүд мэдэгдээд байгаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ бол тэдний асуудал. Бидэнд хэнтэй уулзах, хаашаа явах, ямар ёслолд оролцох эрх нээлттэй.” Хэмээн хариулсныг Оросын болоод манай улсын хэвлэлүүд онцолжээ. Ерөнхийлөгчийн хэлсэн энэхүү хариултад ОХУ-ын иргэд, улс төрийнхөн таатай хандаж хүлээж авчээ. ОХУ-ын цахим сайтуудаар гарсан тус мэдээний доор уншигчид "Үнэхээр дайны үед Монголчууд л туслаж байсан", "Хүнд хэцүү жилүүдийг хамт давж гарсан" хэмээн сэтгэгдлүүд бичсэн байв.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.