Израилийн нисэх хүчин Сирийн босогчдод цохилт өглөө

Д.Тулга / Гадаад мэдээ

airstrikeИзраилийн нисэх хүчин Сирийн хилийн Голаны өндөрлөг дэх босогчдын байрлалд цохилт өглөө хэмээн "Associated Press” агентлаг уламжлав. Израилийн цэргүүд зэвсэглэсэн хэсэг террорист израильчуудын эсрэг ашиглах зорилгоор дэлбэрэх бодис ачин хил рүү ойртож байгааг илрүүлжээ. Иймд довтолгооноос урьдчилан сэргийлэхийн тулд агаараас цохилт өгөхөөр шийдсэн хэмээн “Тель-Авив”-ын цэргийн яамнаас мэдэгдсэн байна. Агаарын довтолгооны улмаас учирсан хохирлын талаар мэдээлэл алга байна.

Голаны өндөрлөгийн газар нутгийн маргааны улмаас хоёр тал бие биедээ дайсагнасаар ирсэн. Израиль улс 1967 оны зургаан өдрийн дайны эцэст Голаны өндөрлөгийг эзлэн авсан байдаг. Сирийн эрх баригчид энэ өндөрлөгийг өөрсдийн газар нутаг хэмээн үзэж, даруй буцааж өгөхийг шаардсаар буй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.