Занарын олборлолт газар хөдлөлтөд нөлөөлж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

zanarАНУ-ын Геологийн судалгааны албанаас газрын тосны олборлолт газар хөдлөх үзэгдэлд хэрхэн нөлөөлж буй тухай анхны тайлангаа танилцуулжээ. Эрдэмтэд тус улсын найман мужид нийт 17 аюултай бүсийг тодорхойлж, уг газар нутагт газар хөдлөлтийн хүч Рихтерийн шаталбараар долоон магнитуд хүрч, ердийн барилга байшинг нурааж болзошгүйг өгүүлсэн байна.

АНУ-ын төвийн бүс нутагт газрын багавтар чичирхийллийн тоо огцом нэмэгдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Энэ нь занарын олборлолтыг нэмсэнтэй холбоотой аж. Занарын гаралтай газрын тос, шатдаг хий олборлохын тулд газрын гүнд идэмхий бодис бүхий их хэмжээний усыг өндөр даралтаар шахах нь чулуулгын давхаргууд дахь даралтыг нэмэгдүүлж, хагарал, цуурлыг улам нэмэгдүүлдэг байна. Занарын олборлолтоос үүссэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 5.6 балл хүрч, Оклахома мужийн Прагу хотноо хэдэн арван барилга нурсан түүхтэй ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.