Балтиморт онц байдал тогтоолоо

Д.Тулга / Гадаад мэдээ

baltimorАНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод онц байдал тогтоосон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ нь хар арьст иргэдийн жагсаал мөргөлдөөн болон хувирсантай холбоотой аж Балтиморт долоо хоногийн хугацаатай шөнийн цагаар хөл хорио тогтоож, эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний гвардын 5000 орчим албан хаагчийг дайчилжээ.

Жагсагчид цагдаагийн автомашин, баригдаж дуусаагүй барилгыг галдан шатааж байгаа аж. Мөргөлдөөний улмаас 15 цагдаа гэмтэж бэртсэн бөгөөд 27 хүнийг баривчилжээ. Балтиморын үймээн хар арьст Фрэдди Грей гэгч залуу цагдаагийн баривчлагааны үеэр гэмтэл авснаас нас барснаас үүдэлтэй юм. Балтиморт өчигдөр /IV.27/ Фрэдди Грейг оршуулах ёслол болжээ. 25 настай Фредди Грей өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд цагдаагийн баривчлагааны үеэр нуруундаа хүнд гэмтэл авч, долоо хоногийн дараа нас барсан аж. Энэ хэрэгт Балтиморын цагдаагийн газрын зургаан оффицерыг баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хэдэн арван аж ахуй нэгжийн байшин барилга тоногдож, цагдаагийн 15 ажилтан бэртэж гэмтсэнээс зургаа нь ноцтой шархадсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ baltimorbaltimorbaltimorbaltimor


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.