Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах чиглэл өгөв

Д.Тулга / Улстөр

man

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлгээс санаачилсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг 14 хоногийн хугацаанд судалж, үр дүнг эргэж байнгын хороонд танилцуулах үүрэг чиглэлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд өглөө. Ингэснээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2014 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс тавьсан саналууд болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж, хариу мэдэгдэх үүрэг хүлээж байна. НДҮЗ-ийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нар тус зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нийгмийн даатгалын орлогын 77 хувийг бүрдүүлж байгаа 36 мянган аж ахуйн нэгжийн сая гаруй хүний эрх ашгийг хамгаалж төлөөллийг эн тэнцүү хангах, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тодорхой шалгуур тавих, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахмадуудын тавьж буй хүсэлтийг судалж үзэх шаардлагатайг онцолж байв. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ НДҮЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах боломжтойг хэлж байлаа.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.