Хашааны өвсөө шатааж байгаад гэр, байшингаа шатаажээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газарт 15:48 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход хоёр гэр галд өртөж бүрэн шатсан байдалтай байжээ. Мөн хоёр байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраасан байна. Сүүлийн үед иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдаж орон гэргүй болох тохиолдол гарсаар байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хаврын хуурайшилтын энэ үед галын аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байж, хашааны өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, цогтой үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Ж.МАРАЛ

gal


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.