Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барилаа

Д.Тулга / Улстөр

uih

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан нарын гишүүдийн хамтран боловсруулж өргөн барьсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай" хуулийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа.

Энэ хууль нь тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах менежмент удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль юм. Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан, салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа цохон тэмдэглэв. Уг нь бүхэл бүтэн салбарыг хамарсан хуулийг Засгийн газраас өргөн барих ёстой боловч эрүүл мэндийн салбарын реформын өөрчлөлтүүдтэй холбоотой хууль тогтоомжууд өмнөх Засгийн газруудаас боловсруулагдаж өргөн баригдахгүй хугацаа их алдаж байсан учир УИХ-ын гишүүд хамтран уг хуулийн төслийг боловсруулсан аж.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.