Өнөөдөр Тавантолгойн хувьцааг сэргээлгэх санал асуулга болно

Д.Тулга / Эдийн засаг

tawantolgoi

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Санхүүгийн Зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ” ТББ, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “Монгол 999 Үндэсний нэгдэл” зэрэг байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах шийдвэр гаргасан. Хэвлэлийн бага хуралд оролцогчид хоёр сая иргэний 2.1 тэрбум ширхэг, 553 аж ахуйн нэгжийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байна гэсэн байр суурь илэрхийллээ. Тэд хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээлгэх санал асуулгыг Чингисийн талбайд өнөөдөр, маргааш зохион байгуулна гэв. Саналыг таван асуултаар авах аж. Иргэдийн саналыг авсаны дараа Тавантолгойн гэрээний ажлын хэсэг болон Засгийн газарт хүргүүлэх гэнэ.

Ц.СҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.