Тавантолгойг ингэж шийд

Д.Тулга / Улстөр

MAN

МАН-ын зөвлөхүүдийн танхим өнөөдөр хуралдаж МАН-ын бүлэг болоод Удирдах зөвлөлийн хурлаас өчигдөр гарсан шийдвэрийг хэлэлцсэн байна. Ингээд тэд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүддээ хандаж нууцлалын зэрэгтэй зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

Тус зөвлөмж: Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан шийдвэрлэж болохгүй, Монгол улсад тус гэрээ ашиг өгөх нь чухал, анхаарах ёстой ноцтой хэд хэдэн зүйл заалтууд байна гэсэн утга илэрхийлжээ.

МАН-ын зөвлөхүүдийн танхимыг тус намын уураг тархи гэлцдэг. Учир нь танхимд МАН-аас сонгогдож байсан үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын алба хашиж байсан эрхмүүд багтдаг. Харин өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд асан Сү.Батболд хувийн шалтгаанаар оролцоогүй байна.

Н.МЯГМАР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.